Skip to main content

Posts

Р.КИПЛИНГ Rudyard Kipling (30 December 1865 – 18 January 1936)

СУРГААЛ Олныг уймруулсан гэж чамайг зүхэж байгаа Олны уймарсан сүрэг дунд биеэн барь! Орчлонд итгэхээр олдсон биедээн итгэ. Олбиргон амьтсын элдэв нүглийг тэвч. Гүйцэх нас чинь болоогүйгээс цөхөлгүй бай. Гүтгэгчид гүтгэж л байг, тэдний зэрэгт бүү уна. Хагацаж сур, хагацахдаан, харин чи, Хамгаас цэцэн цэлмэг бүү харагд! Хүслийн боол бололгүйгээр хүсэж сур! Бодлын боол бололгүйгээр бодож сур! Амжилт зэмлэл хоёрыг адилхан угт. Аль алины нь өнгө хуурамчийг бүү март. Хэсэг тэнэгийг уургалахаар зальхай амьтас Хэлсэн үгийг чинь гуйвуулахад дөлгөөн хэвээр бай. Хамаг амьдрал чинь балран унахад Харин чи ахин эхэлж цогцлоох ёстой. Жаргах найдвар байвал юугаан ч үл хайрлан Зовж хураасан бүхнээн, зарж гаргаж сур. Хамаг байдгаан алдаад урьдын адил хоосровч Харамсана гэдгийг үүрд мартах хэрэгтэй. Хайрласан бүхэн чинь хэдүйн цөлмөрч шатаад Ханхай цээж үлдлээ ч гэсэн Зориг чинь гагцхүү, замнах хүсэлтэй байсан цагт Зүрх мэдрэл, бие сэтгэлээн, шахаж ш
Recent posts

Яруу найрагч Имрэ Цолдос –Imre Zsoldos

ЯРУУ НАЙРАГ БОЛ ОРШИХУЙН ЦЭВЭР ТУНГАЛАГ ТАЛСТ ЯРУУ НАЙРАГЧИЙН ИЛГЭЭЛТ ӨНДӨР ХҮНДЭТГЭЛТ МОНГОЛЫН ҮЗЭГ НЭГТ ЯРУУ НАЙРАГЧИД АА! Миний эрхэм дүү Доктор Г.Мэнд-Ооёо анхааралыг минь танайд ч мөн лавтайяа тэмдэглэх Дэлхийн Яруу Найргийн өдөрт хандуулсан юм. Та бүхэнд энэхүү эрхэм учралт өдрийн баярын мэнд хүргэе! Энэ 9-р сард Улаанбаатарт болох Дэлхийн Яруу Найрагчдын Их Хуралд оролцсоноор та нартай дотно танилцана гэж найдаж байгаа. Би танай хэлийг мэдэхгүй, танай яруу найраг, соёлын өвийн талаар төдийлөн мэдэж амжаагүй байна. Харин саяхнаас ГҮНҮ сэтгүүлийн нийтлэлээс би бага ч гэсэн ойлголт авч, танай яруу найргийн ямар тансаг, арвин болохыг мэдэж авлаа. Эндээс би та бидний соёл, ертөнцийг үзэх үзэлд ижил төсөөтэй олон зүйл байгааг олж, мэдрэв. Унгар хэл бол Монголтой адил Урал- Алтай язгуурын хэл. Энэ нь бидний сэтгэлгээнд тод ул мөрөө үлдээсэн билээ. Христийн тооллын 896 онд Унгарт ирэхээсээ өмнө бид бас нүүдэлчид байв. Харин өнөөдөр Унгар бол газар тариалан голлосо

Жамбын ДАШДОНДОГ: Би хүүхдийн суут чанарыг гаргах гэж зохиолоо бичдэг

Японы NHK телевизийнхэн “Азид хэн нь хэн бэ?” хэмээх хэмээх алдарт нэвтрүүлгээ монголын хүүхдийн зохиолч, Нүүдлийн номын сангийн эрхлэгч, Жамбын Дашдондогт зориулж гаргаж байлаа. Мөн монголын олон хүүхдүүдийн унших дуртай ном, дуулах дуртай дуунуудын эзэн, түүнтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ. Хүүхдийн уран бүтээлээр чөлөө завгүй ажиллаж байгаа хүн гэвэл яахын аргагүй өөрийг тань нэрлэнэ. Ойрын үед ямар бүтээл туурвиж байна? Үүгээр яриагаа эхлэх үү? - Дэлхийн хүүхдийн 3 боть номонд дээр ажиллаж байна. Эхний ботид нь дэлхийн хүүхдийн яруу найргийн бүтээлээс 60 орны 240 зохиолч багтсан. Хоёр дахь ботид нь мөн 60-аад орны 100 гаруй зохиолчийн хүүрнэл зохиол орсон байгаа. Энэ хоёр ботио дуусгаад хэвлэлд шилжүүлчихсэн. “Сэлэнгэ пресс” хэвлэлийн газар надад энэ саналыг тавьсан. Гурав дугаар ботийг нь дараа жил өгнө. Хүүхдийн уран зохиолын сурах бичгийн чанартай байх юм. Уншихыг яармаар номын сураг байна. Хүний нэг насандаа хийж болох хамгийн том

KAREN KUNG-Taiwan/

Гэрлийн сүүдэр гэрлийн сүүдэр дор харанхуй шөнө гэгээн өдрийн ганцаадлаа ахин дахин өгүүлнэ. Салхин хонх Салхин хонх үргэлж нам гүм байх юм Сэвшээ салхи илбэн таалахад Зүрх нь догдлон жингэнэнэ. Нулимс Урьд цагын хосууд хайрын үгээ тагтан дээр шивнэлдэхэд Амгалан тэнгэрийн гүн дэх одод Нулимсан дуслууд болон хувирна. Мөнхийн хайр Хайр гэдэг хэтэрхий богино Харуусал зовлон хэзээ ч дуусашгүй тул Яруухан шүлгээр шархаа эдгээж хундага дарсаар өвчинөө намдаа юу. Хатсан цэцэгс Насан үүрд чинийхээ нулимсыг би арчмаар байна гэж салхи сарнайд өгүүлнэ Өтөл болоод чинийхээ гарт би үхмээр байна хэмээн сарнай салхинд хариулав Үүнээс хойш мөнхий хайрын түүх болон цонхны минь давцан дээр үргэлжилсээр/асгарсан юм/ Гүн нойрноос сэрэхүй Амтат зүүднийхээ авдарыг сайтар эвдэж бай Аль эсвэл зүүднийхээ далайд хүссэнээрээ шумба Адбиш зовлонгоос ангид байх зам энэ буюу Намарт сэтгэл хөдлөхүй Буцах

Данзангийн НЯМСҮРЭН /1947-2002/

ҮЗЭСГЭЛЭНТ ХАСАРВААНЬ МОД ЦЭЦЭГЛЭЭД Үзэсгэлэнт хасарваань мод цэцэглээд Өргөн дэлхийн чимэг бүрдээд байхад Үдшийн сарны Гүмүда цэцэг шиг Чи минь гэлээ Өндөр газрын зэрэглээ урсаад Өдрийн нар аяганд ороод Мөнхийн зунаа уусаар байхад Чин минь л даарлаа гэлээ. Өмнөд нутгийн хөхөө ирээд Өвөр арн ууланд цэнгээд байхад Өнөө зуны сүүдэрт бадамласан лянхуа шиг Чи минь даарлаа гэлээ. Энэ л сайхан улирлын жимс бүрэн боловсроод Энхэр зөөлөн царайд чинь туяа татаад байхад Элчилгүй цөлийн тэнгэрийн хаяа дуудан ирсээр байхад Эндээс би явнаа гэлээ Ээж аавын хошуу нутаг сүүмийн хөхрөөд Эргэн хурган үүлс буцаад байхад Эр өвсний толгойг имрэн, имрэн Эрээнцаваас бүүр явнаа гэлээ. Чамайг даараад байнаа гэхээр Шаргачин зээрийн арьсаар хучлаа. Чамайг эндээс явнаа гэхээр Шаргал талынхаа бүх өвсөөр чөдөр зангидлаа. Чамайг даараад байнаа гэхээр Шаргахан аязтай дуугаа би зохиолоо. Чамайг эндээс явнаа гэхээр Шанзны нэг утсыг тасалж

Ламжавын МЯГМАРСҮРЭН (1954)

БОЛОР ЧУЛУУНД ТУССАН САРНЫ ГЭРЭЛ Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан Цонхны чинь доор тамхи татан холхиход Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйтай нөхцөн алдарнам. Чиний инээд үдшийн агаараар улаалан ирж Миний сэрэхүй бүхнийг гижигдэн эрхлэнэ. Чиний инээдний сайханд өрөөний чинь цонх ч Өөрийн эрхгүй баясан мишээх шиг санагдана. Чамайг элэгдэшгүй хайраараа өлгийдөн тэвэрч Чанга шингэн инээдээр чинь зүрхээ тэжээн ханьсана. Чиний инээдийг салхинаас булаан, газарт хүргэлгүй Зүрхэндээ тосон авч, сэтгэлийнхээ хөрсөнд цацлаа. Чанад итгэлээ өвөртлөн, үдшийн гэгээг уяртал Чамайг бодлоороо энхрийлэн дурлалыг амталлаа. Энэхэн биений минь эснээс нэг нэгээр нь тээн Эргэлтгүй одох цагийг үрснээ би цагаатгалаа. Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан Цонхны чинь доор

Д.Баттогтох /1967-1994/

САРНЫ ОХИН Чиний бороо тосоон алга чинь Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм Чиний нар ичээсэн харц чинь Дөрвөн уулын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм Чи Одтой шөнөөр олж хараагүй од юм Чи Одоо хүртэо бодоод санаанд минь ороогүй шүлэг юм Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан Би чиний буух замаар чинь гэртээ харьж явсан Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимны модны цэцэг үнэртэж байсан Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан Анх харахдаа л би чамайг сарны охин гэж бодсон Гараас минь атгаж одоо л чамайг оллоо гэж хэлээгүй бол Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан Чи Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм Чи Шүүдэрт нуугдаж бодолд минь өртөөгүй шүлэг юм Чиний сул асгасан үс чинь Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм Чиний сулхан инээсэн нүд чинь Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм. 1990.09.29